Сургалтын мэдээлэл
АРБИТРЧИЙН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын дүрмийн 3.1-д "Спортын арбитрын арбитрчид нь хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн, мэргэшсэн хуульч, спортын мэргэжил, цол зэрэг дэвтэй тамирчин, спортын ажлын дадлага туршлагатай /багш, дасгалжуулагч, спортын шүүгч/, тухайн спортын төрлөөр нарийн мэргэшсэн, эрдэмтэн, багш байх ба эрүүгийн ял шийтгэл эдэлж байгаагүй 35-аас дээш настай байх шалгуурыг хангасан гадаад, дотоодын иргэд нэр дэвшиж Холбооны Удирдах зөвлөлөөс 2 жилийн хугацаагаар нэрсийн жагсаалтыг батална” гэж заасны дагуу шаардлага хангасан арбитрчаар ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй хувь хүнийг доорх материалыг бүрдүүлэн өгч нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Бүрдүүлэх материал:

  1. Арбитрчаар элсэх хүсэлт

  2. Арбитрын гишүүний анкет

  3. Цээж зураг – 2 хувь

  4. Гурван үеийн намтар

  5. Дипломын хуулбар

  6. Иргэний үнэмлэхний хуулбар

  7. Оршин суугаа хаягын тодорхойлолт

  8. Сургалт, мэргэжил дээшлүүлэх сургалтын материал

  9. Мэргэшсэн байдлыг нотолсон баримт

  10. Нэмэлт шаардлагатай материалууд

Хүлээн авах газар:
Шуудангийн хаяг: Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж, Даун таун барилга 1204 тоот
Имэйл хаяг: info@sportarbitration.mn
Холбогдох утас: 7000-0807
Хүлээн авах хугацаа: 2026 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл.


 

 

НИЙТЭЛСЭН: 9 цаг 7 мин