Сургалтын мэдээлэл
МОНГОЛЫН ОЛОН УЛСЫН БА ҮНДЭСНИЙ СПОРТЫН АРБИТРЫН НАМРЫН ЭЭЛЖИТ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитраас зохион байгуулсан намрын ээлжит сургалт 2026 оны 10 дугаар сарын 24-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө.

Энэхүү сургалтын хүрээнд спортын арбитрын үйл ажиллагаатай холбоотой олон улсын стандарт, дүрэм, журмын шинэчлэл болон маргаан шийдвэрлэх ажиллагааны талаарх мэдлэг, мэдээллийг оролцогчдод хүргэж, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн илтгэл, хэлэлцүүлгүүд зохион байгуулагдлаа.

Сургалтаар эмчилгээний зорилгоор хэрэглэх чөлөөлөлтийн олон улсын стандарт (ISTUE), дэлхийн допингийн эсрэг шинэчлэгдсэн дүрэм (2027), шинжилгээ, мөрдөн шалгалтын шинэчлэгдсэн олон улсын стандарт зэрэг допингийн эсрэг үйл ажиллагаатай холбоотой сэдвүүд . Мөн арбитрын урьдчилсан болон үндсэн хуралдаан, арбитрын ажиллагааны журам, хэрэг хянан шийдвэрлэх дүрэм, зардлын журмын нэмэлт өөрчлөлтийн талаар танилцуулж, арбитарчдын мэдлэг, ойлголтыг өргөжүүллээ.

Сургалтаар дараах агуулгыг хамрав:

1. Эмчилгээний зорилгоор хэрэглэх чөлөөлөлтийн олон улсын стандарт (ISTUE) (Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын арбитрч Н.Ариунзаяа )

2. Дэлхийн допингийн эсрэг шинэчлэгдсэн дүрэм (2027)

(Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын дэргэдэх допингийн Давж заалдах комиссын дарга Э.Золжаргал)

3. WADA Шинжилгээ, мөрдөн шалгалтын ажиллагааны шинэчлэгдсэн CODE (Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын дэргэдэх допингийн Давж заалдах комиссын гишүүн Х.Бакытжан )

4. Спортын арбитрын Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарах зүйлс (Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Гүнждагва

5. Спортын арбитрын Хэрэг хянан шийдвэрлэх дүрэм, Зардлын журмын нэмэлт өөрчлөлтүүд (Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын Ерөнхийлөгч Г.Батзаяа

Сургалтад Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын удирдлага, арбитрчид болон допингийн Давж заалдах комиссын төлөөлөл оролцож, өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцан, спортын маргааныг хараат бус, шударга, олон улсын жишигт нийцүүлэн шийдвэрлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвараа хуваалцав.

Сургалтын төгсгөлд тангараг өргөх, арбитрч болон комиссын гишүүний батламж гардуулах, сургалтад оролцогчдод гэрчилгээ олгох үйл ажиллагаа боллоо.

Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитр нь спортын салбар дахь шударга ёсыг бэхжүүлэх, арбитрын үйл ажиллагааны чанар, хүртээмжийг сайжруулах, олон улсын стандарт, туршлагыг нэвтрүүлэх чиглэлээр сургалт, мэргэжлийн үйл ажиллагаагаа тогтмол хэрэгжүүлэн ажиллаж байна.

Шударга спортын төлөө!

 

НИЙТЭЛСЭН: 6 цаг 58 мин